Эрдэнэ, Төв

Алтан ташуур цогцолбор

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Цонжинболдог хэмээх газарт баригдсан 40м өндөр их эзэн Чингис хааны аварга том морьт хөшөө Монголын есөн гайхамшгийн нэгд багтсан байдаг. 
Эндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг бөгөөд хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай юм. Энэ тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлдэг.

Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг. Тус хөшөөт цогцолбор нь анх 2008 оны есдүгээр сарын 26-ны өдөр нээлтээ хийж байжээ. 

Чингис хааны хөшөөт цогцолбор нь бүрэн цогцолж дуусах үед эргэн тойронд нь орчин үеийн техник технологийн хөгжлийг харуулсан зочид буудал бүхий 200 гэр байгуулж, гольфийн талбай, задгай театр, хиймэл нуур, спортын талбайнууд байгуулан 10 мянган мод тарих ажээ.

Ташуур тулсан дүр бүхий Чингис хааны хөшөөг 250 тонн ган төмрөөр бүтээсэн бөгөөд 13 жилд нэг удаа энэхүү төмөр хуудсыг солих ажээ. Энэхүү хөшөө нь одоогоор дэлхий дээр байгаа морьт хөшөөнүүдээс хамгийн томд тооцогддог. 

 Чингис хаан 1177 онд өөрийн дүү Хасар, Бэлгүтэй нарын хамт Хэрэйдийн ван Тоорилд бараалхан булган дээлээ бэлэглэж тусламж эрээд буцах замдаа энэхүү Цонжинболдог толгойгоос нэгэн ташуур олж байсан гэх домог бий. Монгол ёсонд эр хүн ташуур олох нь ерөөл бэлгэдэлтэй үйл явдал бөгөөд сайн учралын дохио хэмээн бэлгэшээдэг байна. 

Алтан ташуур цогцолбор

Яагаад очих ёстой вэ?

Дэлхийн хамгийн том Чингис хааны хөшөө

Улаанбаатар

53.4 km

Алтан ташуур цогцолбор

Боломжит унаа

Алхалт

70078

Автомашин

1 цаг

Галт тэрэг

-

Онгоц

-