Цэнгэл, Баян-Өлгий

Бага Түргэний хүрхрээ

Баян-Өлгий аймгийн нутагт Хотон, Хурган нуурын баруун эрэг, Түргэний уулсын дунд хэд хэдэн хүрхрээ буудаг. Тэдний дотроос хамгийн том нь Бага түргэний амны хүрхрээ юм. Нийт 36 метр өндөр эгц хаднаас буух бөгөөд их бага гэсэн хоёр хүрхрээ үүсгэн шаталсан маягтайгаар унадаг. Их хүрхрээ нь 23 метр өндөр бол Бага хүрхрээ нь 13 метр өндөр юм.

Түүнчлэн эргэн тойрон дахь уулсаараа Сибирь гацуур, шинэс мод, хонин аарц ургадаг бол Бага Түргэний голын хавцал нь бор бургас, бутлаг ургамлаар баялаг. Хавар, зуны сард уулын ширүүн урсгалт голыг өгсөж энэ нутгийн унаган загас болох Монгол хадран сүрэг сүргээрээ дээшилж түрсээ шахдаг.

 

Хүрхрээ орчмын нутаг дэвсгэрийг Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамруулсан ба түүнээс дээшхи улсын хил хүртэлх 10000 орчим га талбай газар нутгийг онцгой бүсэд хамруулжээ. Хүрхрээ орчмын Сумдайрых уул, Хөндлөнгийн уул, Дээд ууланд халиун буга, янгир ямаа, цоохор ирвэс, шилүүс, нохой зээх зэрэг хөхтөн идээшин нутагладаг бол алтан гагнуур, Алтайн сонгино зэрэг ховор ургамал элбэг тархаж ургасан байдаг.

Мөн дээд уулын хонхорт мөнх цас, мөсөн голын гаралтай хэд хэдэн цэнгэг устай нуур, цөөрөм бий. Баруун талын хяр дагаж далайн түвшнээс дээш 3000 орчмын өндөрт орших хад асгатай хэсэгт эртний түүх соёлын ховор дурсгалд тооцогддог хадны сүг зураг олон байдаг. Алтай Таванбогдын БЦГ-ын энэ хэсэг БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Алтай аймгийн Ханасын дархан цаазат газартай хиллэж оршдог юм. Сүүлийн жилүүдэд Бага Түргэний хүрхрээг зорин ирдэг жуулчдын тоо өссөөр байна. 

Бага Түргэний хүрхрээ

Яагаад очих ёстой вэ?

Онгон байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн газар

Улаанбаатар

1804 km

Бага Түргэний хүрхрээ

Боломжит унаа

Алхалт

2367454

Автомашин

24 цаг

Галт тэрэг

-

Онгоц

-