Эрдэнэхайрхан, Завхан

Улаагчны хар нуур

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур нь хойд талаараа элсэн манхнаар, урд талаараа зэгсээр хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт газар юм. Аймгийн төвөөс 110км, Эрдэнэхайрхан сумаас хойш 80км зайд оршдог. Эргэн тойронд нь Товхошийн сүрлэг уулс бий.

Улаагчны хар нуурын гүн нь 48м, урт нь 30км, өргөн нь 5-10км байдаг бөгөөд нуурын голд д.т.д 2500 гаруй метр өргөгдсөн их бага гурван Авгаш арал байдаг нь нүүдлийн шувуудын үүр болдог. Жилд 13 орчим төрлийн нүүдлийн шувууд тус нуурыг зорьж ирдэг ажээ.

 Хар нуур нь Хар-Ус нуураас талбайгаар бага хирнээ арай гүнзгий нуур юм.  Хар-Ус нуур илүүдэл усаа Чоно харайхын голоор Хар нуурт өгдөг. Харин Хар нуур илүүдэл усаа Хомын хоолойгоор Дөргөн нуурт, Татхан-Тээлийн голоор Завхан голд тус тус өгдөг. 12км урт Татхан-Тээлийн гол нь зөвхөн Хар нуурын илүүдэл усыг зөөгөөд зогсохгүй Хар-Ус нуур, Ховд голын системд хамаарах Монгол Алтайн бүх гол горхи, нуурын усыг Хяргас нуур руу дамжуулах ганц суваг болдог. Аравдугаар сарын сүүлчээр хөлдөж мөсний зузаан 110см хүрэх ба үргэлж гөлгөр мөс гялалзаж байдаг. Нуурын ёроолоор жигд хар замаг ургаж, цайвар өнгөтэй лаг наанги шавар ёроолын ихэнхийг хучдаг. Нуурын эргэн тойрондоо зохицсон үзэсгэлэнт байдлыг нутгийнхан өргөмжилж “Хангайн сувд” ч гэж нэрлэдэг. Нуурын мандал дээгүүр “шунх” хэмээх цэцэг ургаж гарч ирдэг нь үзэсгэлэн төгс харагдуулдаг.  

Улаагчны хар нуур

Яагаад очих ёстой вэ?

Хар нуур нь хойд талаараа элсэн манхнаар, урд талаараа зэгсээр хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт газар юм.

Анхаарах

Замд гарахаасаа өмнө газрын зураг болон элсэрхэг Говь нутагт очих тул цэвэр усаа сайтар базаах хэрэгтэйг сануулъя.

Улаанбаатар

1069 km

Улаагчны хар нуур

Боломжит унаа

Алхалт

1402887

Автомашин

16 цаг

Галт тэрэг

-

Онгоц

-