15 мин унших · Aug 11, 2022
Та энэ зургийг хараад Гранд Канион гэж бодсон уу?
Энэ бол Монголын Говьд байдаг Хэрмэн цав хэмээх байгалийн үзэсгэлэнт газар юм. Хэрмэн цавыг Америкийн Гранд Канионтой адилтган авч үздэг нь энэ хоёр үзэгдэх орчны хувьд болоод ерөнхий тогтоц, гарал үүсэл нь ижилхэн буюу томоохон гол мөрний хурдсаар үүсгэгдсэн гэж үздэг. Гэхдээ Хэрмэн цав нь Гранд Канионыг бодвол үлэг гүрвэлийн олдвор олддогоороо онцлог.
Эдгээр олдворуудаас хамгийн алдартай нь Тарбазавр Батаар. Та сонссон ч байж мэднэ, үгүй гэвэл, таны сайн мэдэх Юрийн Галавын цэцэрлэг киноны T.Rex-ийг санаж байна уу? Тэгвэл Хэрмэн цаваас олдсон Батаар бол Т.Rex-ийн үеэл гээд ойлгоход л болно. Нэг цаг үед амьдарч байсан адилхан махчин үлэг гүрвэлүүд хэдий ч нэг нь Төв Азиас, нөгөө нь Хойд Америкаас олдсон нь сонирхолтой.
Хэрмэн Цав хэдийгээр 10 гаруй км үргэлжилдэг хэдий ч машинтай аялагчдыг ганц нэгээрээ аялахыг зөвлөдөггүй. Учир нь төөрч будлих, усгүйдэх эрсдэлтэй. Үүнийг асуудал биш гэж үзэж байвал та дураараа аялж болно. Ингэснээр та эртний үлэг гүрвэл, матар, олон тооны хөхтөн амьтдын болон үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг ч олох магадлалтай.
Та энэхүү байгалийн өвөрмөц тогтоцыг өөрийн уран төсөөллөөр хараад хүссэн дүр зургаа бүтээгээрэй!
Хэрмэн цав
Өмнөговь аймгийн Гурван тэс сум